MRPAM Oil Report
ШТС-ын шуурхай мэдээ оруулах Android апп - Ашигт малтмал, газрын тосны газар
v0.8.0 - 2.2 MB - 2026-10-15
Апп нь ШТС дээр ажилладаг шуурхай мэдээ оруулагчдад зориулагдсан: борлуулалт түгээлтийн төлөв, үлдэгдэл, дараалал, үнэ, зургийг оруулж, иргэдэд газрын зураг дээр шууд хүргэнэ. Бүх үйлдлийг oil.mrpam.gov.mn/dashboard вэбээр ч бүрэн хийх боломжтой; апп нь Android утсанд илүү хялбар, нэвтрэлт хадгалагдах, нэг товчоор GPS байршил шинэчлэх, камераар шууд зураг авах давуу талтай.
Суулгах заавар
- Android утсаараа энэ хуудсыг (oil.mrpam.gov.mn/app) нээгээд Апп татах товчийг дарна.
- Татагдсан MRPAM-Oil-Report.apk файлыг нээнэ. "Тодорхойгүй эх сурвалжаас суулгах" (Install unknown apps) зөвшөөрөл асуувал Тохиргоо - Зөвшөөрөх-ийг сонгоно.
- Суулгах (Install) дарна. Google Play Protect анхааруулбал "Ямар ч байсан суулгах" (Install anyway)-ыг сонгоно - апп нь АМГТГ-ын албан ёсны.
- Мэдээ оруулагчаар бүртгэлтэй нэвтрэх нэр (эсвэл имэйл), нууц үгээрээ нэвтэрнэ. Бүртгэлгүй бол шуурхай мэдээ оруулагчаар бүртгүүлнэ.
- Шинэ хувилбар гарахад энэ хуудаснаас дахин татаж хуучин дээр нь суулгана.
iPhone-д апп одоогоор байхгүй - Safari хөтчөөр oil.mrpam.gov.mn/dashboard вэбийг ашиглана (бүх боломж, GPS байршил шинэчлэх ч бий).