ЦАХИМ СИСТЕМИЙН ШААРДЛАГАД НИЙЦҮҮЛЭН БАРИМТ БИЧИГ ИЛГЭЭХ.
Зөвшөөрлийн тухай хууль 2022 онд шинээр батлагдсантай холбогдуулан "Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журам" хүчингүй болж, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 12.3-д газрын тосны бүтээгдэхүүний агуулах, түгээх станцын байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн цогцолбор нь холбогдох норм, дүрэм, стандартын шаардлага хангасан эсэх талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас техник, технологийн дүгнэлт гаргуулахад бүрдүүлэх баримт бичгийн нэр, төрлийг заасан.
Дүгнэлт гаргуулах аж ахуйн нэгжүүд: Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11.2.5 болон 12.3-т заасан баримт бичгийг бүрдүүлэн манай байгууллагын oil.mrpam.gov.mn цахим хаягаар нэвтэрч, өөрийн компанийн нэр дээр бүртгэлтэй хэрэглэгчийн хаягаар цахим системийн шаардлагад нийцүүлэн хүсэлтээ илгээнэ үү.