1. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д  "түгээх станц" гэж газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, тээврийн хэрэгслийг цэнэглэх, савласан бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэхэд зориулсан барилга, байгууламжийн цогцолборыг; гэж заасан байдаг. 

2. Шатахуун түгээх станцын байгууламжийн төлөвлөлтийн норм ба дүрэм буюу Шатахуун түгээх станц. Галын аюулгүйн норм /БНбД 21-07-14/-ын 5.6-д Зөөврийн ШТС-ыг зам, барилгын ажил, газар тариалан, ШТС-ын засвар шинэчлэл, олон нийтийн түр арга хэмжээ зэрэгт Онцгой байдлын байгууллагын зөвшөөрлөөр 3 сар хүртэл хугацаагаар байрлуулна. 

3.  Шатахуун түгээх станц. Техникийн ерөнхий шаардлага. MNS 4628:2013 стандартын нэр томьёоны тодорхойлолтод:  

  • 3.1-д Шатахуун түгээх станц- Шатахууныг хүлээн авах, хадгалах, тээврийн хэрэгсэлийг цэнэглэх,  савласан бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэхэд зориулсан барилга, байгууламжийн цогцолбор; гэж заасан.. 
  • 3.3.-д Зөөврийн ШТС - "Шатахуун түгээгүүр нь савтай хамт нэг арал дээр суурилуулагдаж нэгдсэн нэг эдлэл хэлбэрээр үйлдвэрлэгдсэн, хялбар аргаар зөөвөрлөн түр хугацаагаар ашиглах зориулалтын ШТС" гэж заасан. 
  • 4.8.1-д Зөөврийн ШТС-ыг уул уурхай, зам засвар, газар тариалангын ажил г.м зайлшгүй шаардлагатай үед 3 сар хүртэл хугацаагаар түр ажиллуулж болно гэж заасан. 

Шатахуун түгээх станцын төлөвлөлт хийх нөхцөлд: Дээрх хуульд заасан болон төлөвлөлтийн норм ба дүрэм, техникийн ерөнхий шаардлагын стандартад тогтоосон шаардлагын дагуу мөрдлөг болгох, түгээх станц төлөвлөлт хийхэд зориулалт, үр дүнгийн тооцож байхыг зөвлөж байна.

ТҮГЭЭХ СТАНЦЫН ТӨРӨЛ:https://oil.mrpam.gov.mn/public/news/14/ТҮГЭЭХ СТАНЦ.pptx