Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн мэдээлэлд байгаа баримт бичгийг Төрийн мэдээлэл солилцооны "ХУР" системээс татах дамжуулалтын серверийг "Үндэсний дата төв"-д байршиж буй "ХУР" системтэй холболт хийгдсэн болно. "ХУР" систем, АМГТГ-ын oil.mrpam.gov.mn цахим систем нь хуулийн этгээдийн баримт бичиг /Улсын бүртгэл, газар эзэмших, үл хөдлөхийн мэдээлэл/ -ийг зөвхөн 3- дагч этгээдэд тухайн чиглэл хариуцсан газруудаас дамжуулалтын серверийн үүрэг гүйцэтгэж байгаа болно.


1. "ХУР" системээс газрын мэдээллийн баримт бичиг татагдахгүй байх шалтгаан дараах асуудлууд байгаа бол татагдахгүй болно. 

  • Тухайн байгууламжийн /агуулах, түгээх станцын/ Газар эзэмших гэрчилгээ хувь хүний нэр дээр, мөн газрын зориулалт шатахууны чиглэлийн бус өөр байгаа нөхцөлд "ХУР" системээс татагдахгүй болно. Ийм нөхцөлд Газар эзэмших болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тухайн аж ахуйн нэр дээр шилжүүлэх шаардлагатай. Мэдээлэл засагдсан нөхцөлд мэдээллийн санд орно.  

2.  Тухайн байгууламжийн газар эзэмших гэрчилгээ зөрчилгүй /тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр, зориулалт хэвийн/ байгаа нөхцөлд татагдахгүй бол тухайн харьяаллын хот, аймгийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт мэдээлэл зөрүүтэй байгаа нөхцөлд татагдахгүй байх тул тухайн аймгийн ГЗБГЗЗГ-т хандаж, мэдээллийн зөрүү гаргаж, Төрийн мэдээллийн санд оруулах асуудлыг тавих эрхтэй. 

Жич: Баримт бичиг "ХУР" системээс тухайн аж ахуйн нэгжийн регистрийн дугаараар дуудаж байгаа болно. Тухайн хуулийн этгээдийн мэдээллийг тухайн чиглэл хариуцсан төрийн байгууллагуудаас татаж байгаа болно. /Хот, аймагт төрийн үйл ажиллагаа явуулж буй Газрын алба, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас "ХУР" системээр дамжуулан 3-дагч этгээд татаж байгаа болно.