ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦООНЫ "ХУР" СИСТЕМЭЭС МЭДЭЭЛЭЛ ТАТАХ
Төрийн мэдээлэл солилцооны "ХУР" системээс мэдээлэл өгөгч байгууллага /Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага/ руу хүсэлт илгээхэд Аж ахуйн нэгжүүдэд газар эзэмших гэрчилгээний хугацаа дууссан, үл хөдлөх болон газар эзэмших гэрчилгээний хаяг зөрүүтэй зэрэг асуудлуудаас шалтгаалж баримт бичиг татагдахгүй алдаанууд үүсч байгаа тул баримт бичгийн хаяг зөрүүтэй эсэхийг нягталж, зөрүүтэй мэдээлэл байгаа нөхцөлд тухайн аймгийн Улсын бүртгэлийн газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хандаж мэдээлэл засуулж, баталгаажуулна уу.